Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Улсын тэргүүний Ховд аймгийн Үенч сум Улсын тэргүүний Ховд аймгийн Үенч сум

БИНХ-ын ажиллах журам, ажил дүгнэх үзүүлэлт

2019-02-26

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

                                                                           Тэргүүлэгчдийн Хуралдааны 2017 оны

                                                                                  20 дугаар тогтоолын хавсралт  

 

 

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, төрийн бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, БИНХ-ын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

2.1. БИНХ-ын зîõèîí áàéãóóëàëòûí ¿íäñýí õýëáýð íü õóðàëäààí áàéíà.

2.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид нутгийн өөрөө удирдах байгууллагын оновчтой үйл ажиллагаа явуулан, төрийн эрх барих үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлж, багийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадавхийг дээшлүүлэн, БИНХ-ыг бэхжүүлж, хуулинд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд оршино.

2.3. Хуралдааны үйл ажиллагаа нь ард иргэдийн хүсэл зориг, эрх ашигт үндэслэж нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуулиа дээдлэх зарчмыг баримтална.

2.4. БИНХ нь Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.5. ¯íäñýí õóóëü áóñàä õóóëü òîãòîîìæèéã õýëáýðýëòã¿é õýðýãæ¿¿ëýí òóõàéí õóðàëäààíû äîòîîä æóðàì, õóðàëäààíû äýãèéã ÷àíä сахих, àñóóäëûã ÷ºëººòýé àæèë õýðýã÷ýýð õýëýëöýõ íü БИНХ-ын õóðàëäààíû ¿éë àæèëëàãààíû ¿íäñýí çàð÷èì ìºí.

 

Гурав. БИНХ-ын үйл ажиллагааны чиглэл

3.1. БИНХ нь Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу ард иргэд нийтээр улс орноо удирдах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд тэгш оролцох бололцоог бүрдүүлэх үүрэг бүхий иргэний байгууллага юм.

3.2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар БИНХ-ын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа õóðàëäóóëæ, õóðàëäààíààð õýëýëö¿¿ëýõ àñóóäëûí ÷àíàð, ¿ð ä¿íã äýýøë¿¿ëýõ çîðèëãîîð îðîí íóòãèéí òóëãàìäñàí, çàéëøã¿é øèéäâýðëýõ àñóóäëûã õóðàëäààíààð õýëýëöýõýýð òºëºâëºæ áàéíà.

3.3. БИНХ-ын хуралдааныг хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө БИНХ-ын тэргүүлэгчид товлон зарлана. Сумын ИТХ, сумын Засаг дарга, тухайн багийн Засаг даргын саналыг харгалзан  хуралдаан товлон зарлаж болно.

3.4. Õóðàëäààíààð асуудлыг ÷ºëººòýé õýëýëöýæ, öººíõèéí ñàíàëûã õ¿íäýòãýí ñîíñîæ, îëîíõèéí ñàíàëààð øèéäâýðëýõ çàð÷ìûã óäèðäëàãà áîëãîíî.

3.5. БИНХ-ын хóðàëäààíû áýëòãýë àæëûã БИНХ-ын дарга, тýðã¿¿ëýã÷èä, багийн Зàñàã äàðãа õàíãàíà.

3.6. БИНХ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудал хэлэлцэхээс гадна багийнхаа иргэдийн амьдрал ахуйд хамаарах асуудал, багийн Засаг даргын төсөв санхүүгийн гүйцэтгэл, багт хэрэгжиж байгаа төсөл, богино, дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө түүнд оруулах нэмэлт өөрчлөлт, багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээ, иргэдээс гарсан санал санаачлага зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

3.7. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрий нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасны дагуу БИНХ-ын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд 4 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

3.8. БИНХ-ын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно.

3.9. БИНХ-ын хуралдааныг баталсан дэгийн хүрээнд БИНХ-ын дарга удирдан явуулах бөгөөд тэмдэглэл хөтлөгчийг БИНХ-ын тэргүүлэгчдээс сонгоно. БИНХ-ын даргын эзгүйд БИНХ-ын даргын санал болгосноор тухайн БИНХ-ын аль нэг тэргүүлэгч удирдан явуулна.

3.10. БИНХ-д оролцож буй иргэд хуралдааны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох бөгөөд хуралдаанаас баталсан дэгийн дагуу сахилга дэг журамтай, бусдыг хүндэтгэн, соёлтой оролцож, хуралдаан даргалагчийн удирдлагад захирагдах үүрэгтэй.

3.11. БИНХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, хариулт сонсох, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, тодорхой асуудлыг дэмжих, татгалзах эрхийг хуралдаанд оролцогч бүр адил тэгш эдэлнэ.

3.12. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын ажиллах журам зөрчин, ажил дүгнэх үзүүлэлтийг хангаагүй бөгөөд сумын ИТХ-аас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй тохиодолд БИНХ-ын дарга, тэргүүлэгчдэд хариуцлага хүлээлгэнэ.

3.13. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын ажил дүгнэх үзүүлэлтийг жилийн эцэст дүгнэн үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авсан БИНХ-ийг шагнаж урамшуулна.

 

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН

АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Дүгнэх оноо 0-100 /Хувь/

Дүгнэсэн оноо

1

БИНХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт

100

 

2

БИНХ-ын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байдал

100

 

3

Багийн иргэдийн бүх төрлийн статистик судалгаа

100

 

4

БИНХ-ын хуралдааны ирц, иргэдийн оролцоо

100

 

5

БИНХ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийн биелэлт

100

 

6

БИНХ-ын дарга, тэргүүлэгчид хууль тогтоомж судлах, дэгийн хүрээнд хуралдааныг удирдан зохион байгуулж буй байдал, чадвар

100

 

7

Аймаг, сумын ИТХ-аас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, холбогдох судалгаа мэдээг цаг хугацаанд нь гаргаж буй байдал

100

 

8

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил

100

 

9

Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн элсүүлэх, татвар хураамж төвлөрүүлэх, мэдээ судалгаа гаргасан байдал

 

100

 

10

Багийн иргэдийн дунд санаачлан зохион байгуулсан ажил үйлчилгээ

100

 

11

Багийн өдөрлөг, уралдаан тэмцээн, нэрэмжит болон бусад онцлог ажлын зохион байгуулалт

100

 

12

Багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт тооцсон байдал

100

 

13

Төрийн дээд одон медаль, салбар яам, аймаг сумын болон бусад шагналд ард иргэдээ тодорхойлсон байдал

100

 

14

БИНХ-ын болон БИНХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны материалын бүрдүүлэлт

100

 

15

Сум орон нутгийн удирдлагууд, багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж харилцсан байдал

100

 

16

Хууль тогтоомж, аймаг, сумын ИТХ-ын шийвэрийг ард иргэдэд сурталчилах, хэрэгжүүлэлтийг зохион байгуулах ажил

100

 

17

БИНХ-ын дарга, тэргүүлэгчид өөрийгөө хөгжүүлж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн байдал

 

100

 

18

БИНХ-ын дарга, тэргүүлэгчид олон нийттэй харилцах байдал, ёс зүй, зан харилцааны талаар зөрчил гаргасан эсэх

100

 

Нийт оноо

 

100

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%